Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл С.Зориг агсаны хэрэгтэй холбоотой мэдээллийг өглөө. Тэрбээр "Сүүлийн үед ЗГХЭГ-ийн сайд Ц.Нямдорж С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт холбоотой, захиалагч нь гэж миний зүгээс хардаж байгаа. Эрүүдэн шүүлтийн төхөөрөмжийг Ц.Нямдорж оруулж ирсэн. Гадны захиалгыг биелүүлдэг хорт могой. Төрийн ажил хийж байх хугацаандаа Монголын төрийг эвхэртэл элэгдсэн хүн. Би өмнө нь хүнийг янз бүрээр хэлж үзээгүй. 20 жил С.Зоригийн хэргийг шалгах хугацаанд элдэв бусын саад тавьсаар байна. С.Зоригийн хэргийг анхнаас нь улс төржүүлж болохгүй гэж би уриалж байсан. Анхнаасаа улс төржүүлсэн бол хэн бүрэлгэсэн нь хэзээ ч олдохгүй байсан. Ардын нам 20 жил намайг хардаж сэрдэж байна. Сонгуулийн өмнө иймэрхүү зүйл хийхээ боль. С.Зоригийн хэргийг улс төржүүлээгүй цор ганц хүн бол би" гэлээ.
Нийгэм | 2021-05-12
Э.Бат-Үүл: С.Зоригийн хэргийн захиалагч нь Ц.Нямдорж гэх бодол илүү их төрөх боллоо
СЭТГҮҮЛЧ |
АДМИН
АДМИН
Сэтгэгдэл бичих







Нийгэм




