Dark Light
Нийгэм | 2021-05-12

УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн сантай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлэв. Тэрбээр, УИХ-аар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, энэ чуулганы хугацаанд уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилт тавин ажиллаж байна. Иймд хүний эрх болон холбогдох асуудлаарх Зөвлөлдөх санал асуулгыг илүү боловсронгуй болгох, үүнд цахим орчинд Зөвлөлдөх санал асуулга явуулах платформыг хөгжүүлэхэд та бүхний туршлага, хамтын ажиллагаа чухал хэмээн тэмдэглэв.

Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кейниг УИХ-ын даргаас дэвшүүлсэн саналыг бүрэн дэмжиж байна гээд, парламентын ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дээрх платформыг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой болохоо илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй саяхан уулзсан тухайгаа дурдаж, уг асуудлаар хамтарсан ажлын баг байгуулах боломжтой гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10