Dark Light
Нийгэм | 2021-05-12

Хадгалалтын горим алдагдсан 250 хүн тун вакциныг устгахаар шийдвэрлэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мэргэжлийн хяналтын газраас орон нутгийн хэмжээнд 19 дархлаажуулалтын цэгт хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Хяналтаар Яаралтай тусламжийн эм тариа, хэрэгсэл хангалтгүй, хүлээлгийн өрөөг зохион байгуулаагүй зөрчил илэрсэн байна.

Энэ сарын 5-ны өдөр Дундговь аймгийн төвөөс тус аймгийн Цагаандэлгэр сум руу коронавируст халдвар /ковид-19/-ын эсрэг вакциныг тээвэрлэх явцад цасан шуурганд төөрч, автомашин цасанд сууж саатан, 05 дугаар сарын 06-ны өдрийн 12.00 цагт Цагаандэлгэр сумын төвд ирэхэд 3 хайрцаг вакцины хадгалалтын горим алдагдаж, +10, +19, +20 хэмтэй болсон байжээ. Иймд горим алдагдсан 250 хүн тун вакциныг битүүмжилж, хэрэглээнд гаргаагүй бөгөөд вакциныг устгахаар шийдвэрлэжээ.

Мөн энэ сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх дархлаажуулалтын түр цэгт нэг блокондоо 10 хүн/тун бүхий АстраЗенека вакцины үлдэгдэл 3 хүн/тунг хүн ирээгүй, задалснаас хойш 6 цаг болсон тул үйлдвэрлэгчийн зааврын дагуу устгасан байна.

Эх сурвалж: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10