Dark Light
Нийгэм | 2021-05-12

Ц.Эрдэмбилэг: 43 настай хөхүүл эмэгтэй тархины цус харвалтаар нас барсан нь урьдчилсан шинжилгээгээг тогтоогдсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ковид 19-ийн эсрэг вакцинд хамрагдсан хөхүүл эмэгтэй нас барсан гэх мэдээллийн талаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээлэл өглөө. Тэрээр: " 43 настай эмэгтэй төрсний дараах 40 дэх хоног дээрээ буюу 2021 оны  5 сарын 9-нд өглөө 10.46 минутад вакцинд хамрагдаад харамсалтай нь 1 хоногийн дараа буюу 5 сарын 10-ны орой 21.40 цагийн орчим нас барсан тохиол гарсан. 

Вакцинжуулалтын дараах урвал хүндрэлийн шалтгаан хамаарлыг тогтоох тусгай хороо ажилладаг. Энд олон янзын мэргэжлийн эмч нар багаар ажилладаг. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нар, эмгэг судлалын эмч нар, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын алба, дархлаа судлаач эмч нар оролцсон том багаар вакцинжуулалтын дараах урвал хүндрэлийн шалтгаан хамаарлыг судлан  тогтоодог. Бид вакцинжуулалттай холбоотой байж болзошгүй хүндрэлийг бүгдийг энэ шалтгаан хамаарлын хороогоор судалж нарийвчлан тогтоож шалтгааныг нь тодорхойлдог. Энэ хороо бүх тохиолдлуудад ажиллаж байна. Энэ удаагийн тохиолдолд задлан шинжилгээ хийгдсэн байна. Эмгэг судлалын шинжилгээгээр урьдчилсан байдлаар бүсгүйн нас барсан шалтгаан вакцинтай ямар ч холбоогүй болох нь эхнээсээ тодорч байна. Талийгч нь тархины суурийн судасны өмнөд артерийн духны дэлбэн хэсэгрүү салаалсан хэсэгтээ судасны том хэмжээний цүлхэнтэй  / аневризм / байсан байна. Энэ цүлхэн хагарснаас болж тархины 2 тал бөмбөлөгийн суурин хэсгийн аалзавч бүрхүүлийн тархмал цус харвалт үүссэн. Улмаар энэ эмгэг нөхцөл байдлын улмаас нас барсан байна гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна.

Энэхүү эмгэг нь нас баралтын шалтгааны тэргүүн эгнээнд бичигддэг. Энэ эмгэгээр сүүлийн 5 жилийн байдлаар жил бүр ойролцоогоор 6200 хүн тархины харвалт оношоор эмнэлэгт хэвтэж тусламж үйлчилгээ авдаг. Энэхүү эмгэгийн улмаас нас барах эрсдэл маш өндөр. 60-87 хувь нь тусламж үйлчилгээ авч чадалгүй юмуу тусламж үйлчилгээ авч байх явцдаа нас бардаг. Мэс заслын эмчилгээ хийгддэг. Мэс заслын эмчилгээ амжилттай хийгдсэн ч гэсэн мэс заслын дараах нас баралт 16 хувьтай үхэл өндөртэй эмгэг байдаг. Сүүлийн үеийн судалгаагаар жилд 10 орчим жирэмсэн, хөхүүл ээж нарт ийм эмгэг тохиолддог. 2019 оны байдлаар цус харвалтын улмаас 2 эх эндсэн статистик тоо байдаг. 

Энэ тохиолын хувьд задлан шинжилгээний дүгнэлтээр судасны цүлхэн гэдэг нь ихэвчлэн шалтгаан тодорхойгүй, үүнд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс нь даралт ихсэлт гэмтлийн шалтгаант, төрөлхийн гэх мэт олон шалтгаан байдаг. Энэ эмэгтэй хувьд даралт ихсэх эмгэгээр сүүлийн жилүүдэд хянагдаж байсан байна. Тухайн эмгэг санамсаргүй байдлаар оношлогддог, ихэнхидээ шинж тэмдэггүй явдаг. Тийм учраас бусад шалтгаанаар шинжилгээ хийж байхад илэрдэг. Харамсалтай нь энэ эмэгтэйд энэ эмгэг байсан. Оношоо мэдээгүй санамсаргүй байдлаар судасны цүлхэн яг энэ вакцинжуулалттай давхцан тархинд цус харван нас барсан байна. 

Олон нийтийн сүлжээгээр вакцины улмаас хөхүүл эмэгтэй нас барсан гэх мэдээлэл түгж, магадгүй цаашдаа хөхүүл хүүхэдтэй ээж нарт айдас төрөх, вакцинжуулалтад хамрагдахгүй байх, ковид 19-ийн халдварт өртөх, өвдөх эрсдэж болзошгүй учраас бид мэдээлэл хүргэж тухайн эмэгтэйн хувьд өөр суурь эмгэгийн улмаас нас барсан нь вакцинжуулалтын цаг хугацаатай давхцсан байна гэдгийг мэдээлж байна. 

Талийгаачийн гэр бүл үр хүүхэд ойр дотныхонд эрүүл мэндийн салбарын бүрэлдэхүүний өмнөөс, эрүүл мэндийн яамны удирдлагын зүгээс гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10