Dark Light
Нийгэм | 2021-05-14

ISO 45001:2018 Стандартыг нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах тендерийн урилга

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Огноо: 2021 оны 05-р сарын 14-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: SK 03/2021

“Скайтел” ХХК нь эрх бүхий оролцогчдоос “ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх” сонгон шалгаруулалтанд санал ирүүлэхийг хүсэж байна. Захиалагч нь сонгогдсон компанитай ISO 45001:2018 стандартын шаардлага хангах хүртэл гэрээ байгуулж, стандартын баталгаажуулалтанд орох хүртэл зөвлөлгөө авч хамтарч ажиллана.

Тендерийг тендерийн зарлагдсан  өдрөөс хойш календарийн 14 хоногийн дотор хүлээн авна.

Тендерт оролцогч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

ISO стандартыг нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллага байх

ISO 45001:2018  стандартаар зөвлөх үйлчилгээ өгөх эрхтэй байх

Тендерийг 2021 оны 05-р сарын  28-ны өдрийн 17:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плазагийн ресепшинд ирүүлнэ үү.

Сонирхсон этгээд нь тендерт оролцох албан хүсэлтээ байгууллагын захирлын гарын үсэг болон тамгаар баталгаажсан албан тоотын хамт Bulgan.b@skytel.mn хаяг руу мэйлээр илгээж тендерийн баримт бичиг баримтыг PDF форматаар авна уу.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плаза

Үйл Ажиллагааны Газар, Худалдан Авалтын Ажиллагааны Хэлтэс

Утас: 9111-4346


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00