АНУ-д төдийгүй Файзер төрлийн вакцин хийлгэсэн хүмүүсийн биеийг эмч нар ажиглаж хоёр дахь тунгийн хийх хугацаанд хамрагдсан хүний дархлаа, хугацаа нь хойшлогдож, 7-14 хоног хойшлогдсон хүний дархлаа ямар байгаатай харьцуулжээ.
Хоёр дахь тунгийн тарилга нь хойшилж 7-оос 14 хоногийн дараа сунаж хийлгэсэн хүний эсрэг биет болон дархлаа илүү сайн болсон гэдгийг олж тогтоосноор мужууд болон улс орны хэмжээнд Файзер вакцины хоёр дахь тунгийн тарилгын хугацааг албан ёсоор сунгах асуудал шийдвэр гаргагч нарын хэмжээнд яригдаж эхэллээ.
Хэрэв та Файзер хийлгэсэн бол дархлаагаа дэмжиж байгаад хоёр дахь тунгаа бага зэргийн хойшлуулж хийвэл илүү бат бөх хамгаалалт үүсч байгааг тогтоосон бол энэ төрлийн вакцин нь одоогоор дэлхийд ямар ч гаж нөлөө үзүүлэхгүй хамгийн сайн нь гэж тогтоогдоод байгаа.
Магадгүй сүргийн дархлаа вакцины дархлаа зэрэг нь бат бөх болсоноор тухайн хүний эсрэг биет бусад хүмүүсээс хамаагүй сайн байгааг энд онцлох учиртай. Манай улсын Эрүүл мэндийн яам болон холбогдох албаны хүмүүс ДЭМБ болон Файзер вакцин нийлүүлж байгаа компаниас энэ талаар асууж лавлаж байж иргэдийн хоёр дахь тунгийн хугацааны асуудлыг дахин нэг удаа ярилцах нь зөв шийдвэр байж магадгүйг үгүйсгэхгүй.

Эх сурвалж: https://www.theguardian.com/science/2021/may/14/delay-in-giving-second-jabs-of-pfizer-vaccine-improves-immunity
АДМИН








Нийгэм




