Dark Light
Нийгэм | 2021-05-14

Дээд шүүх Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ялын дээд хэмжээ авсан яллагдагч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг задлах эсэх шүүх хурал Дээд шүүхэд боллоо. 

Хуулийн дагуу хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг УЕП-оос Дээд шүүхэд хүргүүлээд байсан юм. Тэгвэл прокурорын эл дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг хэлэлцэх шүүх болж, шийдвэрээ гаргалаа.

Дээд шүүхээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Амгаланбаатар нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалаа.Улмаар тэднийг батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ.

Энэ талаар Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат: “Ганцхан Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр биш. Мянга мянган хүмүүсийг хэлмэгдүүлэх шүүгч нар байна. Зургаан жил тэмцэл хийлээ. Надад тус дэм болсон хүмүүстээ баярлалаа. Бүх шударга ард түмэнд баярлалаа. Ц.Нямдорж сайд түрүүлж дуугарсан. Энэ хүнд маш их баярлалаа. ШИНЭ намын Л.Болд, Ж.Батзандан нарт баярлалаа. Бидэнтэй хамт зовлон үүрэлцэж явсан С.Оюунцэцэг өмгөөлөгч байна. Энэ өмгөөлөгч ингэж яваагүй бол энэ гурван хүн шоронд үхэх байсан. Хэвлэл мэдээллийн та бүхэнд бас баярлалаа. Б.Амгаланбаатар захиалагчаар Э.Бат-Үүлийг нэрлэсэн. Тэгээд холбогдолгүй гэж тавьж явуулчхаад Т.Чимгээг захиалгаар хүн алсан гэж ялласан” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00