Dark Light
Нийгэм | 2021-05-14

АН: СЕХ-ны үйлдлийг шүүхээр хэлэлцэхээр боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг Сонгуулийн Ерөнхий хороо хүлээж аваагүй. Уг үйлдэлд тус намын зүгээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн шүүгч хүлээж аваагүй юм. Энэ шийдвэрт  захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, өнөөдөр шүүх бүрэлдэхүүнтэй хэлэлцэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож СЕХ-ны үйлдэлд хэрэг үүсгэхээр боллоо. 

Ингэснээр СЕХ нь нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг хүлээн авч шийдвэрлэх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхээр боллоо гэсэн үг юм. Ардчилсан намыг төлөөлж өмгөөлөгч, ҮБХ гишүүн У.Болдхүү, Б.Баасандорж, Т.Баясгалан нар оролцлоо хэмээн Ардчилсан намаас мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10