Dark Light
Нийгэм | 2021-05-14

Нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын Аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар Монголын Аялал жуулчлалын холбоотой өнөөдөр буюу тавдугаар сарын 14-нд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ үеэр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга А.Ариунгэрэл төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын баримт бичиг, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр, төслүүдийг хамтран тодорхойлж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Санамж бичгийн хүрээнд салбарын хүний нөөцийг чадваржуулах сургалт, арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар стандартыг сайжруулах чиглэлээр харилцан хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа сурталчлах юм.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10