Dark Light
Нийгэм | 2021-05-14

Т.Хүрэлбат: Зургаан жил хутганы ирэн дээр амьдарлаа, бид гомдол байгаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дээд шүүхээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж, тэднийг батлан даалтад гаргалаа.

Энэ үеэр Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат: “Шүүхийн байгууллагад гэрэл гарч байна гэж бодлоо. Миний дүү олон жилийн хугацаанд 401-р ангид хоригдож, биеийн байдал хүнд байсан бол өнөөдөр харьцангуй сайжирсан. Үнэн, зөв шийдвэр гаргасан шүүгч нарт баярлалаа гэж хэлмээр байна. Гэхдээ бүх юм дууссан гэсэн үг биш. 

Өнгөрсөн 6 жилийн хугацаа хутганы ирэн дээр байсан. Бид маш их гомдолтой байна. Зүв зүгээр явж байсан хоёр хүнийг бүхэл бүтэн 6 жилийн турш шоронд хорино  гэж юу гэсэн үг вэ. Зарим хүмүүсийн хувьд булхайгаа нуух гэж их юм ярьж байна. Миний дүү төв аймагт шилний цаанаас уулзахад намайг аваад гараач гэж уйлаад гуйж байсан. Ахын хувьд үхсэн ч сэхсэн ч дүүгээ суллахын тулд бүгдийг хийсэн" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10