Dark Light
Нийгэм | 2021-05-14

Нэр дэвшигч С.Эрдэнийг заналхийлсэн хэргийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ рүү өчигдөр шөнийн 02 цагт 991130..  утаснаас залгаж амь нас эрүүл мэндэд нь халдана хэмээн заналхийлсэн юм. 

Эдгээр хүмүүс хэний захиалгаар, ямар зорилгоор ийм үйлдэл хийж байгаа нь тодорхойгүй байгаа ч нэр дэвшигчийн амь нас эрүүл мэндэд халдахаар заналхийлж хоёр, гурван цагийн турш залгаж сүрдүүлсэн нь эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтаар хууль зөрчсөн үйлдэл юм.

Төрийн тусгай хамгаалалтад байгаа нэр дэвшигч рүү халдах нь хуулиараа хориотой байдаг. Ардчилсан намын зүгээс энэ хэргийг шалгуулахаар Төрийн Тусгай Хамгаалалтын газарт гомдол гаргаад байна.

Өмгөөлөгч Г.Батбаяр энэ хэргийн талаар хэлэхдээ “ Нэр дэвшигчийг заналхийлж буй тус үйлдэл нь эрх баригч намыг зүгээс үү, эсвэл өрсөлдөгч нэг намын нөхдийн зүгээс явуулж буй үйл ажиллагаа юу гэдэг нь одоогоор ойлгомжгүй байна. 991130.. дугаарын холбогдогч н.Даурэнбек нь Жандос гэх этгээдийн төрсөн ах, Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилладаг нь тогтоогдсон” гэсэн юм. 

                                   Democratic Party Ардчилсан нам


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00