Dark Light
Нийгэм | 2021-05-15

Хязгаарлалт тогтоогоогүй ААН-үүдэд хяналт, шалгалт хийжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
1. Нийслэлийн Засаг даргын А/357 дугаар захирамжийн дагуу хэрэгжилтийг хангуулахаар дүүргийн нутаг дэвсгэрт хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээ явуулж буй нийт 168 объектод ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа эсэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зэрэгт хяналт тавин ажиллаж 11 зөрчлийг илрүүлэн газар дээр нь 8 зөрчлийг арилгуулсан. Зөрчил гаргасан 1 аж ахуйн нэгжийн Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар хугацаатай даалгавар хүргүүлсэн.
 
2. Тус дүүргийн дархлаажуулалтын 6 цэгт иргэдийн дархлаажуулалтад хамрагдахад хяналт тавин ажиллалаа. Шалгалтаар хүний бөөгнөрөл хэт их, хүн хоорондын зай бариагүй, 2 цаг тутам цэвэрлэгээ халдваргүйтгэл хийгээгүй зэрэг 3 зөрчлийг илрүүлж газар дээр нь арилгуулсан.
 
3. Дүүргийн хэмжээнд 35 обьектын нийт 2566 м.кв талбайд 0.06 хувийн жавелионы уусмалаар урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
 
СХД ДЭХ МХХ

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10