Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Нам даваа” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 15-ны өдрийн 12:40 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, Хонгор сум дахь Цагдаагийн хэсгийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, тавдугаар сарын 16-ны өдрийн 06:15 цагт цурамд оруулж, мөн өдрийн 14:20 цагт ой, хээрийн гал түймрийг унтрааж, тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгчээ.
АДМИН








Нийгэм







