Dark Light
Нийгэм | 2021-05-17

Жүдогийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 06 дугаар  сарын 06-наас 13-ны өдрүүдэд "Ласло Паппа"-н нэрэмжит ордонд зохион байгуулагдана. Олимпын өмнөх хамгийн том тэмцээн гэдгээрээ онцлогтой. Тэмцээнд 88 орны 388 тамирчин /эмэгтэй 141, эрэгтэй 247/ эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд өрсөлдөнө.

Манай улсаас 18 тамирчин, 6 дасгалжуулагч, 1 шүүгчийн бүрэлдэхүүнтэй оролцоно.  

Эрэгтэй

1. ОУХМ Л.Өнөболд -60 кг

2. ОУХМ Г.Хэрлэн -66 кг

3. ОУХМ Ё.Басхүү -66 кг

4. ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг

5. Саейд Моллаей -81 кг

6. ОУХМ Г.Алтанбагана -90 кг

7. ОУХМ Л.Отгонбаатар -100 кг

8. ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг

9. ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг

Эмэгтэй

1. МУГТ М.Уранцэцэг -48 кг

2. ОУХМ Г.Наранцэцэг -48кг

3. ОУХМ Л.Сосорбарам -52 кг

4. ОУХМ Б.Хорлоодой -52 кг

5. МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг

6. ОУХМ Б.Ганхайч -63 кг

7. ОУХМ Ц.Энхчимэг -70 кг

8. ОУХМ Б.Эрдэнэт-Од -78 кг

9. ОУХМ А.Адьяасүрэн +78кг гэсэн тамирчид оролцоно.

Дасгалжуулагчаар МУГТ, МУГД Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, МУГТ М.Бундмаа, Мансоури Касваей Мохаммад (Сайед Моллайн дасгалжуулагч),  эмчээр  Японы улсын иргэн Масатоши Нишикидо, шүүгчээр олон улсын жүдо бөхийн холбооны, олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нар оролцоно.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10