Dark Light
Нийгэм | 2021-05-17

Ч.Өнөрбаяр: Тамганы маргаан дууссан, нэгдэх цаг ирлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хуралдаж, УБЕГ-аас АН-ын дарга асан С.Эрдэнэд олгосон тамганы үйлчлэлийг сэргээх шийдвэр гаргасан билээ. Ингэснээр тус намд үүсээд байсан тамганы маргаан эцэслэж, Ерөнхийлөгчийн сонгуульд орох бололцоотой болов. Энэ талаар АН-ын ерөнхий нэрийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсний дараа АН-ын дарга С.Эрдэнэд УБЕГ-аас олгосон тамганы дугаарыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, УБЕГ-ыг хариуцагчаар татсан билээ. Гэтэл Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга "шүүхээр маргааныг эцэслэн шийдэх хүртэл УБЕГ-аас С.Эрдэнэт олгосон тамганы үйлчлэлийг түдгэлзүүлэх" захирамж гаргасан билээ. Тиймээс С.Эрдэнэ нарын зүгээс шүүгчийн энэ хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаас хойш гурван сарын дараа өнөөдөр шүүх уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Ингэхдээ шүүгч Ч.Мөнхтулгын гаргасан хууль бус захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.  

АН-ын ерөнхий нэрийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Тамганы маргаан, гэрчилгээний маргаан өнөөдөр нэг талдаа гарч дууслаа. Одоо тамгатай холбоотой ямар нэг маргаан мэтгэлцээн байхгүй.

Анхан шатны шүүх хэрэг энэ маргааныг хүлээж авсан шалтгаан нь УДШ-ийн цахим бүртгэлд Ц.Туваан гэдэг хүний нэр "Намын даргын үүрэг гүйцэтгэгч"-ээр бүртгэсэн байсантай холбоотой. Ийм үндэслэлээр анх энэ маргааныг үүсгэсэн. Үүнээс хойш Ц.Туваан гэдэг хүнийн нэр цахим бүртгэлээс хасагдсан учраас одоо анхан шатны шүүх хууль зүйн ямар нэг үр дагавар гарахгүй. Давж заалдахшатны шүүх шүүгчийн захирамжийг хүчингүй болгосноор тамгатай холбоотой маргаан эцэс болсон.

Одоо харин бид нэг зүйлийг ярих ёстой. Намынхаа гишүүд, нэр дэмжигчдэд хандаж нэг зүйлийг хэлье. АН бол тамга, тэмдэг, гэрчилгээн дээр байдаг нам бишээ. Ардчиллыг дэмждэг мянган мянган гишүүд дэмжигчдийнхээ зүрх сэтгэл, итгэл үнэмшилдээр дээр тогтдог нам. Тийм учраас бид ирээдүйгээ, урагшаа харж явья. Холын зорилго үгүй бол ойрын зовлон дуусахгүй гэж үгтэй. Ганцхан сарын дараа МУ-ын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох гэж байна. 2024 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцох холын зорилго бидэнд байна.

Тийм учраас АН-ын даргаар ажиллаж байсан үе үеийн лидерүүд, үе үеийн Ерөнхийлөгч нар, АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутагтаа олонхи болоод засаглаж байгаа намын нөхөддөө бүгдэд нь хандаж уриалж байна. Бүгдээрээ зорилгоо нэгтгэе. Ардчилагчдид хүчээ нэгтгэх цаг боллоо. Бидний ялалт хийгээд ялагдал нэг юм. Нэг зорилгынхоо төлөө явья. АН-ын шинэ удирдлагууд ардчиллыг дэмждэг мянга мянган гишүүдтэйгээ, АН-аас гарсан бүх хүмүүстэй  хамтарч ажиллахад бэлэн байна. Бидэнд манай танай гэж байхгүй. Бид бүгдээрээ нэг зорилготой. Бидэнд бодлогын зөрүү, үзэл бодлын зөрүү байж болно оо. Гэхдээ үүнддайсан, нөхөргэсэн ойлголт байхгүй. Тиймээс мянга мянган гишүүддэмжигчдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж хүчээ нэгтгэе. Их ялалтын төлөө явья.

Бас залуучууддаа хандаж хэлье. АН бол нэг хүний нам биш. Энд АН-ын үйл хэргийг үргэлжлүүлж яваа мянга мянган залуучууд байгаа. Энэ залуучууддаа бидний дээд үеийн ах нар маань бас зөв жишгийг харуулах байх гэж уриалж, найдаж байна. Өнгөрсөн 30 жилд АН Монгол төрийн хамгийн хүнд хэцүү цаг үед хамгийн хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргаж, ачааны хүндийг үүрэлцэж ирсэн. Тэрнийхээтөлөө адлуулж, хувь хүнийхээр нэр төрөөр адлуулж ирсэн. Тэглээ гээд бидний өмнөх ед шантраагүй юмаа. Тэр үлгэр дууриаллаа дараа үеийнхэндээ харуулаач ээ гэж намынхаа ахмад үеийнхнээс хүсч, уриалж байна" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10