Гэрэгэ Киоск нь Улаанбаатар хотын бүх дүүрэг, 15 аймагт нийт 70 цэгт 122 киосктойгоор үйл ажиллагаа явуулж байна. 1 сая гаруй байнгын хэрэглэгчтэй Гэрэгэ Киоск ашиглан төрийн болон хувийн аж ахуйн 55 байгууллагын 500 гаруй үйлчилгээг цаг алдалгүй авах боломжтой байдаг.
Өнөөдрөөс эхлээд Гэрэгэ Киоскоор дамжуулан Гадаадын иргэн, харьяатын газрын нийт 6 бүлэг 66 төрлийн үйлчилгээг Монгол, Англи, Солонгос, Хятад, Орос зэрэг 5 хэлнээс сонголттойгоор авах боломжтой боллоо. Гадаадын иргэд зөвхөн гадаад пасспорт, төлбөрийн картаа ашиглан төлбөр, тооцоо хийх боломж бүрджээ.
Олон улсын жишигт нийцсэн энэ үйлчилгээ нь Монгол улсын хилийн бүх боомтуудад 24/7 ажиллагаатайгаар тун удахгүй нэвтрэх болно.
АДМИН








Нийгэм







