Dark Light
Нийгэм | 2021-05-18

Л.Оюун-Эрдэнэ: Гадаадад гарч болох соёлын бүх контентийг Засгийн газраас онцгойлон дэмжинэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Сүүлийн жилүүдэд маркетинг дээр суурилсан соёл нэлээн давамагайлсан. Одоо бид түгээн дэлгэрүүлэх тал дээрээ анхаарах хэрэгтэй. 

Уул уурхайн салбартай дүйцэхүйц хэмжээний орлого оруулдаг, эдийн засгийн нөлөө бүхий салбарыг бий болгохын төлөө хамтран ажиллая. Урлагаар дэлхийн хэмжээний оддын түвшинд амьдрах тийм ч амар биш. Тиймээс төр, хувийн хэвшил, уран бүтээлчид хамтарсан нэг стратегитэй байх ёстой. Энэхүү агуулгыг Соёлын сайд Ч.Номинд даатгасан минь ч учиртай. Өөрийнхөө хүсэж мөрөөдөж, харж байгаа зүйлээ хийх боломжийг нь олгох нь зүйтэй гэж бодож байна.

"The Hu" хамтлагийн хэмнэлийг хэрхэн илүү бодлогоор гаргаж ирэх вэ. Тэдэн шиг 10 инфлүсерүүдийг гаргаж ирэн, Монгол соёлыг түрж гаргах нь бидний гол зорилго. Үүнийг бүтээлч үйлдвэрлэл хэмээн нэрлэж байгаа юм. 

Бид Netflix дээр яагаад өөрсдийн контент байрлуулж болохгүй гэж. БНСУ-ын олон ангит кинонуудыг байршуулж үзэгчдэд хүрч байна.

Гадаадад гарч болох соёлын бүх контентийг Засгийн газраас онцгойлон дэмжинэ. Дэлхийн хамгийн том арга хэмжээнд та хэдийг аваад очъё, бүтээлч үйлдвэрлэлийн уулзалтад соёлын сайдыг явуулъя, шаардлагатай бол ерөнхий сайдын айлчлал хийе. Томоохон арга хэмжээ, кино хийх бол татварыг хөнгөлөх эрхзүйн орчныг бүрдүүлье. Соёлын бүтээлч орчныг бүрдүүлэх эрх зүйн орчин гэсэн үг. Монголд кино бүтээх амар байдаг нөхцөлийг бүрдүүлнэ" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10