Dark Light
Нийгэм | 2021-05-18

Усны ослоос 33 иргэний амийг авран хамгаалжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарснаас хойш голын усны ослын нийт 11 дуудлага ирсэн. Дуудлагын дагуу аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж 33 иргэний амийг авран хамгаалж ажиллалаа. Усны ослын дуудлага, мэдээлэл өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүй байдал, аюулгүй байдлаа хангаагүйтэй холбоотой юм. Голын усны түвшин эрс нэмэгдсэн гэдгийг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Иймд иргэд, олон нийт аялж, зугаалахдаа баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10