Орон даяар вакцинжуулалтын ажил эрчимтэй явагдаж байна. Хаврын тариалалтад ажиллах 14.5 мянган тариаланчийг вакцинжуулалтад хамруулахаар ХХААХҮЯ нэрс гаргаж УОК болон Эрүүл мэндийн яаманд хүргүүлжээ. Өнөөдрийн байдлаар вакцины 1 дүгээр тунд 11.5 мянган тариаланч хамрагдаж 79.3 хувьтай явна. Харин 2-р тунд 9.7 мянган тариаланч бүрэн хамрагдсан. Тариаланчдыг ойрын хугацаанд вакцинжуулалтын 2 тунд бүрэн хамруулахаар ажиллаж байна хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.
Нийгэм | 2021-05-18
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







