Dark Light
Нийгэм | 2021-05-18

Швейцарийн Хамтын ажиллагааны газартай дата мэдээллийн чиглэлээр хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Швейцарын хамтын ажиллагааны газрын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга хатагтай Стефани Бурриг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар удахгүй Швейцарын Женев хотноо болох НҮБ-ын Дэлхийн Дата Чуулга уулзалтад сайд А.Ариунзаяаг оролцуулах албан ёсны урилгыг гардуулж өгөв. Мөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт дата, статистик боловсруулах, бодлого, үйл ажиллагаанд хэрхэн үр дүнтэй ашиглах талаар харилцан санал бодлоо солилцож дата мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах боллоо.

Уулзалтын үеэр сайд А.Ариунзаяа Засгийн газрын зүгээс тус салбарт хэрэгжүүлж буй бодлого, эрхзүйн шинэчлэл, нэн ялангуяа цахимжуулах ажил эрчимтэй хийгдэж буй талаар танилцуулав. Мөн дата мэдээлэл, статистикийг төрийн бодлого, үйл ажиллагаанд үр дүнтэйгээр ашиглах ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Мөн энэ үеэр хатагтай Бурри Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүд болон ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хувийн хэвшилтэй хамтран бизнес эрхлэлтийг дэмжин ажиллаж буй талаар товч танилцууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10