Dark Light
Нийгэм | 2021-05-18

10 нэр төрлийн 130 гаруй сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн цэргийн алба хаагчид Дорнод аймгийн ард иргэдийг амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь учирч болзошгүй эрсдэлээс авран хамгааллаа. Тус ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг ЗХЖШ-ын даргын тушаалаар орон нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу Дорнод аймгийн Чойбалсан хот, Баянтүмэн суманд энэ сарын 10-13-ны өдрүүдэд олон тооны сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болголоо. Нийтдээ 10 нэр төрлийн 130 гаруй байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг болон сум, галт хэрэглэлийг илрүүлж, устгах ажлыг зохион байгуулсан юм. Тус бүлгийнхэн өнгөрсөн саруудад Дорнод аймгийн Халх гол сум, Сүхбаатар аймгийн Наран суманд ажиллаж, мөн л ард иргэдэд учирч болох эрсдэлээс хамгаалсан юм.

Ахмад Д.Ганбаатар (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10