Dark Light
Нийгэм | 2021-05-18

НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн цахим хуралд мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл илтгэл тавина

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НҮБ-тай хамтарсан “Монгол улсад НҮБ-ын 1540 дүгээр тогтоолын хэрэгжилтийг бэхжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний үндэсний цахим уулзалт, хуралдаан энэ сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, түүнийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх хүрээнд “Хими, биологи, цөм, цацрагийн бодис, хэрэгслийг терроризмын зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх тухай” 1540 дүгээр тогтоолыг 2004 онд баталсан. Уг тогтоолоор цөмийн, химийн болон биологийн зэвсэг, тэдгээрийг тээгч хэрэгслийг төрийн бус субъектууд боловсруулах, үйлдвэрлэх, олж эзэмших, тээвэрлэх, ашиглахыг дэмжихгүй байх, үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд ашиглаж болох бараа бүтээгдэхүүн, эд зүйлсэд үндэсний хэмжээнд хяналт тавихыг үүрэг болгосон байдаг.

Холбогдох төрийн байгууллагууд оролцсон тус хуралдаанд Монгол Улсын талаас НҮБ-ын 1540 дүгээр тогтоолтой холбоотой дотоодын хууль тогтоомжийн танилцуулга, Монгол Улсын экспорттой холбоотой хууль тогтоомж болон хэрэгжилтийн талаарх танилцуулга гэсэн хоёр төрлийн танилцуулга, илтгэлүүд тавигдах юм.

Тус хуралдаанд МХЕГ-аас БОГУУХГ-ын дарга Н.Батбаяр “Химийн хорт бодисын тухай хууль тогтоомж”, ЦЦАБХГ-ын дарга Б.Мөнхтогтох “Цацрагийн үүсгүүр болон цөмийн материалын экспорт импортын хяналт” сэдвээр тус тус илтгэл тавьж оролцоно.

2020 оны 12 дугаар сард Азийн орнуудын хэмжээнд зохион байгуулагдсан сургалт, хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1540 дүгээр тогтоолын хорооноос Монгол Улсад уг тогтоолын хэрэгжилтийг хангах, үндэсний чадавхыг бэхжүүлэхэд шаардагдах техник, эрх зүйн дэмжлэг үзүүлэх болсон тухайгаа мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10