Dark Light
Нийгэм | 2021-05-18

Монгол залуу АНУ-д 3 онооны шидэлтийн аварга болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Хавай мужийн BYU их сургуулийн оюутнуудын дунд өнгөрсөн амралтын өдөр алсын зайны шидэлтийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулжээ. Тус тэмцээнд Монгол залуу Э.Билгүүн, эмэгтэйчүүдийн төрөлд Калифорни мужаас суралцаж буй АНУ-ын эмэгтэй оюутан нар түрүүлжээ. 

Мэдээлэл технологийн ангийн оюутан Э.Билгүүн нь сүүлийн шатанд 21 оноо авч аварга болж байгаа Монгол улсаас  оролцсон хамгийн залуу буюу нэгдүгээр курсийн оюутан аж. Жессика Жэнтри нь хоёрдугаар курсийн оюутан юм байна. 

Э.Билгүүн "Би маш их баяртай байна. Олон хоног бэлдсэн. Энэ бол миний мөрөөдөл байсан" хэмээн ярьжээ. Түүний Монгол найзууд "Тэр яг л Монгол Стэф Көрри шиг" хэмээн ярьж түүний шидэлтийг сайн байсан хэмээн бахархаж буйгаа илэрхийлжээ. 

Эх сурвалж: https://kealakai.byuh.edu/sporting-events-like-the-three-point-contest-unites-people-from-different-cultures-says-byuh-student?fbclid=IwAR2Qqby9Di5bRs9veCA8W1GaE-BQ2VUQZJi8B0flvZSR4k9g4e95W71AGVY


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10