Австралийн эрх баригчид аливаа үйлдвэрийн болон ус, шугам сүлжээний хоолойн төгсгөл хэсэгт иймэрхүү хог шүүх шүүлтүүр байрлуулж эхэлсэн байна. Магадгүй үүнийг хэрэглэх дараагийн улс орнууд манай улс байж болох юм.
Далай тэнгис байхгүй ч гэсэн гол горхи, нуур цөөрөм болон хог хаягдал гарах боломжтой бүхий л газар иймэрхүү шийдэл байж болох юм. Манай улсад бороо орсны дараа хаанаас ч юм маш их хэмжээний хог хаягдал гарч ирдэг. Энд тэнд хог л бөөгнөрч харагддаг. Иймэрхүү шийдэл хотын өнцөг булан бүрт, гол ус руу орж байгаа бүхий л хоолой болон үеийн усны далан дагуу байрлуулж, цэвэрлэгээ хийх бүрэн боломжтой мэт санагдаж байна.



АДМИН








Нийгэм







