2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд хичээлдээ яваад ор сураггүй алга болсон 16 настай эмэгтэй дүүгээ 18 настай ах нь боомилж хөнөөгөөд, цогцсыг мөчилж, шуудайнд хийн хаясан гэж албаныхан мэдээлж байсан. Тэгвэл 18 настай Г-д 10.1.2.8 зүйл ангиар бүх насаар нь хорих ял оноожээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь /Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан/ заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 5 дугаар сарын 18- ны өдөр болж, шүүгдэгч С.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь /Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан/ гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оноож шийдвэрлэв.
АДМИН








Нийгэм







