Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар тавдугаар сарын 19-ний өдрийн 05:00 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 05:48 цагт цахим шуудангаар Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.
АДМИН








Нийгэм







