Dark Light
Нийгэм | 2021-05-19

Туул голд осолдсон 5 настай хүүг хоёр дахь өдрөө эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хоохойн-Ам” гэдэг газар “Туул” голын эрэг дээр гэр бүлийн 3 хүн амарч байх үед бага насны хүүхэд усанд осолдсон тухай дуудлагыг тавдугаар сарын 17-ны өдрийн 17:47 цагт дүүргийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Аврах анги-105-ын алба хаагчид тавдугаар сарын 18-ны өдрийн 06:40 цагаас эхлэн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны харьяат иргэн М /5 настай эрэгтэй/-г анх осолдсон Хоохойн-Ам гэдэг газараас Яармаг-ын гүүр хүртэл 85 км-т завиар мөн Минж үржүүлэгээс Маршилын гүүр хүртэл 15 км-т явганаар, усанд 45 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон бол тавдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлжээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00