Dark Light
Нийгэм | 2021-05-19

Ц.Нямдорж: Нийслэлчүүдэд тулгамдаж буй хамгийн том асуудал бол ТҮГЖРЭЛ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж  “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт хүн амын тал нь оршин сууж байна. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн 64 хувь нь, ДНБ-ий 64.6 хувь нь нийслэлд төвлөрч байна.

Улаанбаатар хотын оршин суугчдаас нийслэлийн тулгамдсан асуудлын талаар судалгаа явуулахад 45.2 хувь буюу хамгийн олон хүн хотын авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэдэг санал өгсөн. Түгжрэл, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, агаар хөрсний бохирдлыг арилгах, хотын дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг сайжруулах зэрэг олон тулгамдсан асуудал байна. Эдгээр тулгамдсан асуудлыг Засгийн газар нэгдсэн бодлогоор шийдвэрлэх нь зүйтэй юм. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас тодорхой тогтоол гарч, асуудлыг шийдвэрлэх болно" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10