Засгийн газрын хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын түгжрэлийн өнөөгийн байдлыг танилцуулж байна.
Тэрээр "Хотын иргэдийн өмнө тулгамдаж буй гол асуудал нь замын түгжрэл гэдгийг судалгаагаар гаргаж ирсэн. Олон судалгааны багууд Улаанбаатар хотын түгжрэлийг хэрхэн бууруулах тал дээр судалгаа хийж ажиллаж байна.
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурд 8-14 км/цаг хурдтай байна. Энэ бол олон улсын стандартаар тэг зогсолт.
Авто замын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн нь автомашины тоо өссөнтэй холбоотой. Улаанбаатарын иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж байна. Иймээс замын ачааллыг бууруулах туслах замуудыг нэмэгдүүлж, гол замын багтаамж ихтэй нийтийн тээврийг бий болгох хэрэгтэй.
Түгжрэлээс болж иргэд хөрөнгө мөнгө, цаг заваа маш их зарцуулж байгаа. Нийтээрээ жилд түгжрэлээс болж 1 тэрбум төгрөгийг хоосон зарцуулж байна гэсэн үг.
Нийслэл дэхь замын 78 хувь нь түгжрэлтэй байна. Нэг км замыг дунджаар 10 минутад туулж байна. Өмнөх хөл хорионы өмнөх өдөр Улаанбаатар хотод тэг зогсолт хийсэн. Хэдэн жилийн дараа гэхэд автомашиныхаа ачааллыг дийлэхгүй байх аюул ойрхон байна. Өнөөдрийн байдлаар замын ачаалал 3 дахин ихэссэн байгаа" гэв.
АДМИН








Нийгэм







