Dark Light
Нийгэм | 2021-05-19

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ээлжит бус Их Эе хурал энэ сарын 29-ны өдөр болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ээлжит бус Их Эе хурал 2021 оны 05-р сарын 29-ны Бямба гаригт Монгол бөхийн өргөөнд болно. Хуралд МҮБХ-ны дүрмийн 9.2.1-д зааснаар 256 төлөөлөгч оролцох юм байна. 

Үүнд:

1. МҮБХ-ны дүрмийн 9.2.2-д зааснаар улсын аварга, арслан, гарьд, заан цолтонгууд болон сонгуульт хугацаанд тэргүүлэгчээр ажилласан хүмүүс шууд оролцоно.

2. МҮБХ-ны дүрмийн 9.2.3-т зааснаар Бөх судлаач, зүтгэлтэн, жаяг дэгийн багийн гишүүд тус тусын бүрэлдэхүүнээр хуралдан зөвшөөрсөн тоонд төлөөлөгчөө сонгон оролцуулна. 

3. МҮБХ-ны дүрмийн 9.2.4-д зааснаар аймаг болон хотын зэрэглэлтэй нийслэлийн алслагдсан дүүргээс 3 төлөөлөгчийг тухайн аймаг, хотын үндэсний бөхийн холбооны хурлаас сонгон оролцуулна. 

4. МҮБХ-ны дүрмийн 9.2.5-д зааснаар Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг нэг аймгийн бөхчүүдийн хурлаас харцага цолтон нэг, начин цолтон 2, аймаг цэргийн цолтон 1 бөхийг сонгон оролцуулна. 

5. МҮБХ-ны дүрмийн 9.3-д зааснаар  Их эеийн төлөөлөгч нь өөрийн оронд өөр хүнийг итгэмжлэлээ оруулахгүй. 

6. Аймгуудаа төлөөлж оролцох 4 бөхийн нэр, аймгийн бөхийн холбооноос оролцох 3 төлөөлөгчийн нэрс болон сонгосон тогтоол, хурлын тэмдэглэлээ МҮБХ-ны  Mubh.2021@gmail.com и- мэйл хаяг руу 2021 оны 05-р сарын 25-ны дотор ирүүлнэ үү.  Дурдсан хугацаанд нэрсээ ирүүлээгүй аймгуудын төлөөлөл хуралд оролцох боломжгүй болно.

7. Бөх судлаач, бөхийн зүтгэлтэн, жаяг дэгийн багаас орох төлөөлөгчдийг 2021 оны 05-р сарын 26-ны өдрийн 17:00 цагаас Монгол бөхийн өргөөнд хуралдаж сонгоно уу. 

8. Ээлжит бус Их эе хуралд бэлтгэх ажлын хэсгийн анхны хурал  2021 оны 05-р сарын 20-ны өдрийн 11:00 цагт болно. 

9. Ээлжит бус Их Эе хуралтай холбоотой санал хүсэлтийг Mubh.2021@gmail.com  и- мэйл хаягаар хүлээн авна. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19