Dark Light
Нийгэм | 2021-05-19

Монголын ноолуурыг Канадын зах зээлд гаргах боломжийн талаар санал солилцов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад харилцааны яам, Канад Улсад суугаа элчин сайдын яам хамтран “Apparel Textile Sourcing” үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч JPC Inc компанийн үзэсгэлэнгийн захирал Жон Ванкир, Гадаад харилцааны яам, Монголын ноос, ноолуурын холбоо (МННХ)-ны удирдлага, гишүүдтэй цахим уулзалт зохион байгуулав. Уулзалтын үеэр МННХ-ноос ноолуурын салбарын хөгжил, эмэгтэйчүүдийн оролцоо, Монголын хаан ширхэгт чанарын тэмдгийн талаар, Жон Ванкир Монгол ноолуурыг Хойд Америкт сурталчлах талаар болон үйлдвэрлэгч-борлуулагчийг холбох үзэсгэлэнгийн талаар тус тус танилцуулав. Монголын ноос ноолуурын холбоо Apparel Textile Soursing үзэсгэлэнд 2021-2023 онд оролцох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар болов.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10