Dark Light
Нийгэм | 2021-05-19

Хүүхдүүдийнхээ хажууд салсан эхнэрийнхээ амийг онц хэрцгийгээр хөнөөжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс Булган аймагт гэр бүлийн хүнээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн талаарх мэдээллийг тодрууллаа. 

Тэрээр: "Салсан нөхөр нь гэх хүн эхнэрийнхээ амийг онц хэрцгий аргаар хөнөөсөн хэрэг Булган аймагт гарсан. Амь хохирогч нь олон тооны хутганы шархтай байсан.  Хэрэг гарах үед хажууд нь хүүхдүүд нь байсан ба тухайн хэргийг цагдаагийн байгуулагад мэдэгдэж дуудлага өгсөн. Тухайн хүмүүс нь гэр бүлээ цуцлуулсан хүмүүс байсан. Хүүхдүүдийг ар гэрийнх нь асран хамгаалалтад өгсөн. Нөхрийг нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгах ажиллагаа үргэлжилж байна. 

Булган аймгийн цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл тухайн үед ямар үйл явдал болсон гэдгийг мөрдөн шалгаж байна" гэлээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10