Өчигдөр буюу тавдугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн орчимд 97-р сургуулийн багш ажилтай 43 настай эмэгтэй иргэн Б нь 3 давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэхүү хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. Тэрээр : "Тухайн багш 3 давхрын аваарийн шатнаас унаж ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн очоод хагалгаанд орж амжилгүй таалал төгссөн. Камерын бичлэг зэрэг нь нотлох баримтаар хураагдсан. Энэ хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэлээ.
Нийгэм | 2021-05-19
Б.Баатархүү: Аваарын шатнаас унаж нас барсан багш эмэгтэйн камерын бичлэгийг нотлох баримтаар хураасан
СЭТГҮҮЛЧ |
АДМИН
АДМИН
Сэтгэгдэл бичих








Нийгэм







