Dark Light
Нийгэм | 2021-05-19

МУИС цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг хойшлуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсын их сургуулийн Захиргаанаас цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг хойшлуулсан байна. Тухайлбал, МУИС-ийн захирлын 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн А/17 тоот “Сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” тушаалд

-Суралцагч сонгосон багц цагийн төлбөрийн 50-аас доошгүй хувийг төлж хичээл баталгаажуулалт хийнэ.

-Суралцагч үлдэгдэл төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулна. Хэрэв дурдсан хугацаанд сургалтын төлбөр төлж барагдуулахгүй бол хичээлийг цуцлахаар заасан билээ.

Коронавируст /COVID-19/ цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл, суралцагчдаас гаргаж буй хүсэлтийг үндэслэн сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19