ЭМЯ-наас ковид-19-ийн нөхцөл байдлын өнөөдрийн /2021.05.20/ мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 519 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 50.618 болов.
Шинээр бүртгэгдсэн 519 тохиолдлын 461 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 52 тохиолдол, эмнэлгээс шалтгаалах 5 тохиолдол, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол тус тус илэрчээ. Мөн 8 хүн коронавируст халдварын улмаас нас барсан байна.
АДМИН








Нийгэм







