Dark Light
Нийгэм | 2021-05-20

Чингис-Бэрх хот чиглэлийн хатуу хучилттай авто зам 2022 онд бүрэн ашиглалтад орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис-Бэрх хот чиглэлийн замын нөхцөл байдалтай танилцлаа. Энэхүү зам нь зөвхөн Хэнтий аймагт төдийгүй Дорнод, Сүхбаатар аймгуудын хувьд ч аялал жуулчлал болон эдийн засгийн чухал ач холбогдол бүхий дэд бүтцийн эхлэл бөгөөд Хэнтий аймагт хэрэгжиж буй "Мянганы суут хүн – Их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэнгийн аяллын маршрутын чухал хэсэг юм.

• Тус зам нь цааш үргэлжлэн Хэнтий аймгийн Батноров, Норовлин сумдаар дайрч, Дорнод аймгийн Баян-Уул сумаар ОХУ-ын Ульхан боомт руу хатуу хучилттай авто замаар холбогдсоноор жуулчдын урсгал, зорчигч тээврийн хэрэгслийн тоо, бараа үйлчилгээний урсгал нэмэгдэх боломжтой болох юм.

• Чингис хот-Бэрх чиглэлийн хатуу хучилттай авто замын эхлэлийн 20 км-ын барилгын ажлыг “Наранбулаг ХХК” 2019 онд дуусгасан. Одоогоор Чингис хотоос 25 дахь км дээр хучилт хийгээд байна.

• Үлдсэн 50 км хатуу хучилттай авто зам 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад орно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00