Монгол Улсын Соёлын сайдын А/85 тоот тушаалаар соёлын яамны Залуучуудын Хөгжлийн Зөвлөл байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус зөвлөлөөс соёл, урлагийн төрөл тус бүрд ажиллаж, хөдөлмөрлөж, бүтээж туурвиж буй залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг байгуулахаар гишүүдээр нь ажиллах сонирхолтой залуучуудыг нээлттэй бүртгэж эхлүүллээ. Салбарын залуучуудын зөвлөлүүд нь дараах төрлүүдэд байгуулагдана. Үүнд:
- Соёл, урлаг судлаач залуучуудын салбар зөвлөл
- Соёлын өвлөн уламжлагч залуучуудын салбар зөвлөл
- Соёл, урлагийн менежер залуучуудын салбар зөвлөл
- Соёлын үйлдвэрлэлийн залуучуудын салбар зөвлөл
- Соёлын аялал жуулчлалын залуучуудын салбар зөвлөл
- Дууны урлагийн залуучуудын салбар зөвлөл
- Хөгжмийн урлагийн залуучуудын салбар зөвлөл
- Бүжгийн урлагийн залуучуудын салбар зөвлөл
- Дүрслэх урлагийн залуучуудын салбар зөвлөл
- Тайз, дэлгэцийн урлагийн залуучуудын салбар зөвлөл
- Зохиолч, яруу найрагч залуучуудын салбар зөвлөл
- Циркийн урлагийн залуучуудын салбар зөвлөл
- Загварын урлагийн залуучуудын салбар зөвлөл
- Сэтгүүлзүйн урлагийн залуучуудын салбар зөвлөл
- Дизайн урлагийн залуучуудын салбар зөвлөл
Дээрх төрлүүдэд ажиллаж, хөдөлмөрлөж, бүтээж туурвидаг залуучууд нь 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цагаас өмнө соёлын яамны Залуучуудын Хөгжлийн Зөвлөлийн дарга, дэд даргатай 99004147, 99065486 дугаараар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч бүртгүүлнэ.
Энэ дашрамд танилцуулахад Соёлын яамны Залуучуудын Хөгжлийн Зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, үндэсний хөтөлбөр, тэдгээртэй холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг мөрдлөг болгон ажиллах бөгөөд Соёлын салбарын залуучуудад ажиллах, амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэхэд салбар дундын уялдааг хангах, төрөөс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд залуучуудын оролцоог бий болгох, залуучуудын үзэл бодол, санал санаачилгыг дэмжих замаар бүтээн туурвих боломжийг бүрдүүлж, салбарын залуучуудын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулна.
АДМИН








Нийгэм



