Dark Light
Нийгэм | 2021-05-20

Энэ бямба гарагаас эхлэн үйлчилгээний байгууллагуудын 83 хувь нь нээгдэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж, гаргасан зарим шийдвэрээ танилцууллаа. Энэ бямба гараг буюу 5-р сарын 22-ны өдрөөс эхлэн доорх 6 төрлийн үйл ажиллагааг нээхээр боллоо.

1       Хөдөө орон нутаруу зорчихыг зөвшөөрлөө.

“Ингэхдээ давтан тундаа хамрагдаад 14 хоносон бол хөдөө орон нутаг руу ямар нэгэн хязгаарлалтанд орохгүйгээр зорчино. Тодруулбал түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариу үзүүлэх шаардлагагүй. Зөвхөн давтан тундаа хамрагдсан сертификатаа үзүүлэн зорчих боломжтой юм. Харин 0-17 насны хүүхдээс ямар нэгэн бичиг баримт шаардахгүй юм байна.

2.       Томоохон зах, худалдааны төвийн үйл ажиллагааг нээлээ.

Үүнд:  Нарантуул, Хархорин, Дүнжингарав, Шинэ болон хуучин Сандэй, Бөмбөгөр худалдааны төв гэсэн томоохон 9 худалдааны төвийн үйл ажиллагааг нээж байна.

3.       Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд заалныхаа 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчилж болно.

4.       Дэн буудлаас бусад зочид буудлуудын үйл ажиллагаа явуулж эхэлнэ.

5.       Амралтын газрууд зөвхөн гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.

6.       Саун, алжаал тайлах төвийн үйл ажиллагааг нээж байна.

Үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн аж ахуй нэгжүүд зөвхөн давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүнд үйлчлэхийг анхаарууллаа.
Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийхэд 40 гаруй хувь нь халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй, давтан тунгийн
QR кодыг уншуулаагүй зэрэг зөрчлүүдийг гаргасан байжээ. Тиймээс УОК-оос гаргасан холбогдох шийдвэр, коронавирусний халдвараас сэргийлэх түр журам, тусгай нөхцөл шаардлагыг зайлшгүй дагаж мөрдөх шаардлагатайг анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19