УОК-ын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ талаар УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "5-р сарын 22-ноос эхлэн вакцины давтан тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэн орон нутагт зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
5-р сарын 22-ноос 9 том захыг нээнэ. Нарантуул, Алтжин Бөмбөгөр, Барс гэх мэт.
Хоол үйлдвэрлэгчид 5-р сарын 22-ноос эхлэн давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд үйлчилнэ.
Зочид буудал, дэн буудлууд ажиллана.
Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ. Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын 83 хувь нь хаалгаа нээж байна" гэв.
АДМИН








Нийгэм



