Dark Light
Нийгэм | 2021-05-20

Зөвшөөрөлгүй 6 ширхэг гараашийг буулгалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2021.05.20/ Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зөвшөөрөлгүй барьсан 6 ширхэг тоосгон гараашийг албадан буулгалаа. Ингэснээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж байгаа 25-р цэцэрлэгийн орчимд ногоон байгууламж, авто зогсоол бүхий талбай байгуулах юм. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, зөрчлийг арилгах ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй баригдсан нийтдээ 35ш гараашийг албадан буулгаад байна. Дүүргийн хэмжээнд нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилгах ажил ийнхүү үргэлжилж байна.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00