Dark Light
Нийгэм | 2021-05-20

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд хүчтэй шороон шуурга шуурч гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд салхины хурд 34 м/с буюу гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч хүчтэй шороон шуурга шуурч байна. 

17:00 цагийн байдлаар Есөнбулаг 24-36м/с, Тонхил 20м/с, Алтай 15м/с, Бугат Баянуул, Дэлгэр, Гуулин, Жаргалан, Цээл, Эрдэнэ 16-18м/с, Шарга, Чандмань сумаар 20м/с хүрч шуурч байна. Бусад нутгаар 10-14м/с байгаа тухай тус аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Хүчтэй шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, байшин барилгын дээвэр хуулрах, автомашины цонх хагарах, гэр, хашаа унасаар байгаа аж.

Өнөө шөнө Есөнбулаг, Тонхил, Бугат, Хөхморьт, Халиун, Дарви, Дэлгэр, Төгрөг, Шарга, Цээл, Чандмань, Эрдэнэ, Гуулин, маргааш Есөнбулаг, Тонхил, Бугат, Ажбогд, Баянтоорой, Дэлгэр, Гуулин, Төгрөг, Цогт, Цээл, Чандмань, Эрдэнэ, Шарга сумын нутгаар 18-20м/с, түр зуур 24-26м/с хүрч ширүүсэх тул ард иргэд, малчид, тээвэрчдийг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ.

Зургийг: Б.Ганширэм


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10