Dark Light
Нийгэм | 2021-05-20

Төрийн албан хаагчдын Монгол бичгийн чадварыг нэмэгдүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол хэлний тухай хуульд “Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ  2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс  кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар заасан.    

Энэ хүрээнд аймгийн Өвөрхангай аймгийн Засаг даргаар ахлуулсан “Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн аймгийн салбар зөвлөл” байгуулагдаж, 2021 оны үйл ажиллгааны төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж эхлээд байна. 

Тус зөвлөлөөс монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн албан хаагч, иргэдэд монгол бичгийн сургалт зохион байгуулах, монгол бичигтэн болох аян, хөдөлгөөн өрнүүлэх, албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламж, гудамж талбайн нэр хаягийг монгол бичгээр бичиж хэвшүүлэхийг сумдын Засаг дарга, албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, захирал, эрхлэгч нарт үүрэг болгосон.

Үүний дагуу 5 дугаар сарын 15-ны өдрөөс төрийн байгууллагууд албан хаагчдынхаа монгол бичгийн чадварыг нэмэгдүүлэх сургалтыг цахимаар зохион байгуулж эхэлсэн юм.

Мөн үндэсний бичиг үсгээ эрхэмлэдэг тэргүүний байгуулага, хамт олон, иргэн, албан хаагч, багш шалгаруулах болзолт уралдааныг аймгийн хэлний бодлогын зөвлөлөөс зарлаад байна.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10