Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь ОХУ-ын "Деловая Россия", Орос-Азийн бизнес эрхлэгчдийн холбоотой хамтран "ОХУ-тай худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх" сэдвээр цахим уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд Оросын талаас 20, Монголын талаас 28 ААН оролцов.
Цахим уулзалтаар Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, тулгарч буй саад бэрхшээлийн талаар ярилцлаа. Мөн энэ үеэр талууд цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
АДМИН







Нийгэм






