Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн “Хонгор толгой” гэдэг газарт тавдугаар сарын 20-ны өдрийн 23:40 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 23:48 цагт цахим шуудангаар Аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.
Нийгэм | 2021-05-21
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм






