Dark Light
Нийгэм | 2021-05-21

Орхон голыг гатлах үедээ автомашинтайгаа живсний улмаас 2 том хүн 1 нярай амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхоны хэсэг” гэдэг газар суудлын автомашин “Орхон” голыг гаталж байх үедээ живсэн тухай дуудлагыг тавдугаар сарын 20-ны өдрийн 18:15 цагт Аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 25 км замыг туулан 19:40 цагт очиход, иргэн Б-ийн жолоодож явсан “Тоёота Карина” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ “Орхон” голоор гаталж явахдаа живсний улмаас тус аймгийн харьяат У/42 настай, эмэгтэй/, Б/42 настай, эрэгтэй/, Т/11 сартай, эмэгтэй/ нар осолдож, иргэн Х /49 настай, эмэгтэй/, О /42 настай, эмэгтэй/ нар голын эрэг дээр ухаангүй байсныг тус сумын Эрүүл мэндийн төвийн бага эмч авч явсан байсан. Автомашин болон иргэн У, Б, Т нарын цогцсыг гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошуучид шилжүүлж өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00