Dark Light
Нийгэм | 2021-05-21

МҮБХ-ны Ээлжит бус "Их эе" хуралд оролцох төлөөлөгчдийг бүртгэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндсний Бөхийн Холбооны Ээлжит бус Их эе хуралд оролцох  аймгуудын бөхийн холбоод, аймгуудын бөхийн төлөөллүүд нэрсээ mubh.2021@gmail.com хаягаар 2021 оны 05-р сарын 25-ны дотор яаралтай ирүүлнэ үү.

Төлөөлөгчдийн нэрс, анкет, хуралдсан хурлын протокол, тэмдэглэлээ ирүүлж амжаагүй аймгуудын төлөөлөгчдийн оронд бөхийн зүтгэлтэн, бөх судлаач, жаяг дэгийн баг, засуул, тайлбарлагчдын төлөөллөөс нэмж хуралд оролцуулах болно.

Дээрх төлөөллүүд 2021 оны 05-р сарын 26-ны өдөр 17 цагаас Монгол бөхийн өргөөнд тус тусын хурлыг хийн төлөөлөгчөө сонгоно уу.  

МҮБХ-ны дүрмээр ээлжит бус Их Эе хуралд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүн: 

1. Улсын аварга - 12,

2. Улсын арслан - 11,

3. Улсын гарьд - 10,

4.  Улсын заан - 27, 

5. Сонгуульт хугацаанд тэргүүлэгчдээр ажилласан - 6,

6. Аймгийн бөхийн холбоо ба Налайх, Багануур – 69,

7. 21 аймгийн бөхийн төлөөлөл – 84,

8. Бөхийн зүтгэлтэн - 5,

9.  Бөх судлаач -5, 

10. Бөхийн тайлбарлагч – 5,

11. Жаяг дэгийн баг -5,

12. Засуулуудын төлөөлөл -5, 

Нийт – 256 төлөөлөгч оролцоно. 

Жич:  Ээлжит бус Их эе хуралд аймгуудын бөхийн холбоод цахимаар оролцохгүй бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хуралд оролцох боломжтой  төлөөлөгчөө сонгон оролцуулна уу. 

Мөн  Улсын харцага  (начин) цолтонгүй аймаг, хот  начин, аймгийн цолтны төлөөллөө заагдсан тоонд хүргэж оруулж болно. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00