Dark Light
Нийгэм | 2021-05-21

Голын онцгой хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй хашаа барих, хог хаягдал үүсгэх, автомашин угаах зэрэг зөрчил илэрч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Туул, Сэлбэ, Улиастай голын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад Усны тухай хууль тогтоомж зөрчиж төлөв байдлыг алдагдуулж байгаад хяналт тавих, таслах зогсоох зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Экологийн цагдаагийн алба, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн байгаль орчны газар хамтран хяналт шалгалт хийж байна

Шалгалтаар голын онцгой хамгаалалтын бүсэд эзэмшил газраасаа хэтрүүлэн зөвшөөрөлгүй хашаа барьж ашиглах, хог хаягдал үүсгэх, автомашин угаах зэрэг нийтлэг зөрчил илэрч байна. Дээрх зөрчилд холбогдох 12 заалт бүхий 6 албан шаардлагыг хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Мөн өмнөх жилүүдэд Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах голын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмших, ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын тушаал, Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох тухай саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна….

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00