Dark Light
Нийгэм | 2021-05-21

Орон нутагт хэрэгжүүлэх туршилтын төслийг 21 аймгийн салбар танхимуудад танилцууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) , ХХААХҮЯ, ҮХГ-тай хамтран Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих MONMAP – “Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна. 

МҮХАҮТ нь уг төслийн хүрээнд зөгийн балны кластер байгуулах, орон нутагт хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг дэмжих туршилтын төсөл хэрэгжүүлэх хоёр чиглэлээр ЖАЙКА-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд төслийн хүрээнд орон нутагт хэрэгжүүлэх туршилтын төслийг 21 аймгийн салбар Танхимуудад  танилцуулах арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. 

Орон нутгийн онцлог бүхий ХАА-н салбарын бүтээгдэхүүнийг дэмжсэн хоёр туршилтын төслийг МҮХАҮТ-ын 21 салбар Танхимаар дамжуулан хэрэгжүүлэх бөгөөд төслөөс 1 туршилтын үйл ажиллагаанд 20,000 ам.доллар хүртэлх санхүүжилтийг олгох юм.

Эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19