Dark Light
Нийгэм | 2021-05-21

Төрийн дээд одон, медаль, салбарын шагналаар шагнав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан ҮБХИС, Цэргийн төв эмнэлэг, Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын төв архив, “Соёмбо” редакц, “Алдар” спорт хороо, ЦДБЭЧ-ын зарим бие бүрэлдэхүүн болон БХЯ, ЗХЖШ-ын Ахмадын хорооны ахмадуудад төрийн дээд одон, медаль, салбарын шагнал гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Зарим алба хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасан байна. Уг зарлигт “Улс, эх орныг батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний зарим алба хаагчдыг Монгол Улсын төрийн одон, медалиар шагнасугай” гэжээ. Шагналыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа С.Ганбямба, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Гандирваа нар гардуулан өглөө. Шагнал гардсан нийт алба хаагчдад хандан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: “Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд өөрийн ухаан бодол, бие сэтгэл, хөдөлмөр бүтээлээ харамгүй зориулж, байгууллага, хамт олноо манлайлан, ажил, амжилтаараа бусдадаа үлгэр дуурайлал болж гаргасан ололт амжилт, хийж бүтээсэн ажил, хөдөлмөрөө үнэлүүлэн Төрийн дээд одон, медаль болон салбарын шагналаар шагнагдсан Та бүхэнд баяр хүргэе. Ялангуяа Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч ажилтан алба хаагч та бүхэнд тусгайлан баяр хүргэж байна. Та бүгд энэ цар тахлын хүнд цаг үед үүргээ маш сайн биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, олон мянган хүнийг аюулт өвчнөөс аварч чадлаа. Яг одоо ч шагналаа авч чадахгүй халдварт өвчний голомтод ажлаа хийж байгаа олон эмч, сувилагч байгаа. Та бүхэндээ баярлалаа” хэмээн онцолсон юм.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10