Dark Light
Нийгэм | 2021-05-21

Явган хүний гарцан дээр хяналтын камер байршууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тээврийн цагдаагийн алба, Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, сургууль орчмын бүсэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замтай ойрхон эрсдэл бүхий Ерөнхий боловсролын сургуулиудын гадна орчин дахь явган хүний гарцан дээр тээврийн хэрэгслийн улсын дугаар илрүүлэгчтэй, өдөр шөнийн хяналтын камерыг байршуулж техникийн дэвшлийг ашиглаж эхэллээ. 

Одоогийн байдлаар Ерөнхий боловсролын 13, 141, Хүрээ дээд сургуулиуддын ойролцоо байрлах явган хүний гарцан дээр  нийт 12 хяналтын камерыг байршуулаад байна. 

Уг хяналтын камерыг сургууль орчмын бүсэд байрлуулснаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2, 16.3, Зөрчлийн тухай хуулийн 14.7.38 дахь заалтуудын хэрэгжилтийг хангах, эзэнгүй хэрэг ослыг илрүүлэхэд ач холбогдолтой юм.

“Хүүхдэд ээлтэй жолооч” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Автомашин эзэмшигчдийн холбоотой хамтран Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр наадамчдын гудамж буюу яармагийн зам дахь явган хүний 4 гарцны орчимд байршуулахаар шийдвэрлээд байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10